Красноярск хотод Орос улсад анхных, Европт томоохонд орох спортын онц төрөл “Спортэкс” тусгай төв нээгдлээ. Гимнастикийн болон скэйтпарк хоёр танхимтай. Дасгалжуулагчийн удирдлаганд паркур, скейтборд, сноуборд зэрэг спортоор хичээллэх боломжтой. Орос улсад өөр хаана ч байхгүй инновацийн технологиор “Спортэкс” тусгайлан зориулж спортын тоног төхөөрөмж, тренажерыг хийсэн байна. Төвийг тоноглоход 300 сая рубль зарцуулжээ. Красноярскийн хязгаарын захирагч Александр Хлопонин сэтгүүлчидтэй уулзахдаа тус хотод дэлхийн улс орнуудаас тамирчид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.