Өнөөдөр цаг уурын Олон улсын өдрийг тэмдэглэж байна. Хүний дэлхийн цаг уурт үзүүлж байгаа сөрөг нөлөөний эсрэг, хүрээлэн буй орчныг хамгаалах янз бүрийн арга хэмжээ авахад энэ өдрийг тэмдэглэдэг. Хүлэмжийн хийн эсрэг тэмцлийг сурталчилан ухуулах нь онцгой чухал байна. “350” шинэ хөдөлгөөн дэлхийн дулааралтын эсрэг дэлхийг хамарсан цуврал арга хэмжээ авч байна. Саяд 350 хэсэг энэ нь агаар мандалд цацагдаж байгаа нүүрс хүчлийн хийн хамгийн дээд хэмжээ юм. Энэ нөхцөлд дэлхийн уур амьсгал өөрчлөгдөхгүй ажээ. Одоо энэ тоо 385 байна. Бүх тивийн 170 оронд экологичид эсэргүүцлийн ажиллагаа явуулж байна.