Гүржийн сөрөг хүчин Абхаз, Өмнөд Осеттэй харилцаагаа хэвийн болгож байна. “Шударга Гүрж улсын төлөө” сөрөг хүчний удирдагч, тус бүгд найрамдах улсын ерөнхий сайд асан Зураб Ногаиделий дээрх хоёр бүгд найрамдах улсын төлөөлөгчидтэй Москвад уулзана. Яриа хэлэлцээ зөвхөн Орос улсын нийслэлд явуулах боломжтой гэдэгт тэр итгэлтэй байна. Гүрж Орос улстай зөрчилдсөөр байвал яриа хэлэлцээ нааштай болохгүй хэмээн Ногаидели мэдэгдэв. Гүржийг абхаз болон осет үндэстнүүдтэй эвлэрүүлэх нь тэргүүн зэргийн зорилт хэмээн тэр үзэж байна. Ерөнхий сайд асаны үзэж байгаагаар Тбилис юуны түрүүнд Сухуми болон Цхинвалитай худалдааны харилцааг зохицуулах хууль батлах шаардлагатай.