Орос, Казахстан, Белорус улс Гаалийн холбооны хүрээнд эдгээр улсыг Евразийн эдийн засгийн нийгэмлэгт нэгтгэдэг үндсэн баримт бичгээ уялдууллаа. Минск хотод 11-р сарын 27-нд болох Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралд гурван орны удирдагч Гаалийн нэгдсэн хуулинд гарын үсэг зурна. 100 хувь уялдуулсан Гаалийн нэгдсэн тарифт гарын үсэг зурахад бэлэн гэж Хуучин зөвлөлтийн орон зайг судлах төвийн захирал Алексей Власов Москвад болсон хурлын дараа ийнхүү мэдэгдэв. Гаалийн холбоо ирэх оны 7-р сарын нэгнээс тогтсон хугацаанд ажиллана гэдэгт шинжээч итгэлтэй байна.