НАТО-ийн орнуудын Батлан хамгаалахын сайд нар АНУ-ын Европт байгуулж байгаа пуужингийн шинэ системд Орос улсыг татан оролцуулахыг дэмжиж байна. Орос улсын өмнөд хэсэгт байгаа радар үүнд үр ашигтай нэмэлт болж, Ираны пуужингийн аюул заналаас Европыг бүх талаар хамгаалахад бодит хөрөнгө болно гэж Пентагоны тэргүүн Роберт Гейтс Братиславт НАТО-ийн ажил нэгт нөхөдтэйгээ уулзасны дараа ийнхүү мэдэгдэв. Ерөнхийлөгч Барак Обамын зарласан пуужингийн шинэ систем нь үүнд оросын радарыг нэгтгэх аятай нөхцөл бүрдүүлсэн гэж Роберт Гейтс мэдэгдэв. АНУ 9-р сарын 17-нд Чехид радар, мөн Польшид 10 пуужин амдан сөнөөгч байрлуулах хуучин төлөвлөгөөнөөс татгалзаж байгаагаа мэдэгдсэн юм. Үүнийг байрлуулах хугацааг 2015 он хүртэл хойшлуулсан билээ. Москва урьдын адиал АНУ, НАТО-тай хамтран пуужингийн хамтарсан систем байгуулахад бэлэн, мөн Армавир болон Азербайжан дахь Габалын радио локацийн станцыг түүнд багтаах тухай санал хэвээр байгаа гэж Орос улсын Гадаад хэргийн яам уламжилсан юм.