Орос улсын өмнөд хэсэгт байгаа радар Европт байгуулж байгаа АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системд нэмэлт болж болно хэмээн Пентагоны тэргүүн Роберт Гейтс Братиславт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Орос улс пуужингийн довтолгооноос хамгаалах хамтын систем байгуулахад АНУ болон НАТО-тай хамтрахад урьдын адил бэлэн гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд урьд мэдэгдсэн юм.  АНУ-ын батлан хамгаалахын сайдын хэлснээр ерөнхийлөгч Барак Обамын хэдэн долоо хоногийн урьд зарласан Европ дахь пуужингийн довтолгооны шинэ системд Оросын радарыг нэгтгэх болсон нь хуучин системийн төслөөс илүү таатай нөхцөл бүрдлээ. “Европыг бүх талаар ялангуяа Ираны пуужингийн довтолгооноос хамгаалах бодит хөрөнгө болох радар Орос улсын өмнөд хэсэгт бий. Орос улстай энэ чиглэлээр түншлэхийг бид сайшаана хэмээн урьд нэг бус удаа ярьж байсан” гэж Роберт Гейтс Братиславт НАТО-ийн сайд нарын уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама болон Пентагоны тэргүүн Роберт Гейтс нар 9-р сарын 17-нд пуужингийн довтолгооноос хамгаалах систем байгуулах төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан тухай зарласан юм. АНУ пуужингийн довтолгооноос хамгаалах газар дээрх бүрэлдэхүүн хэсгийг Европт байрлуулахаас татгалзаагүй ч, үүнийг байрлуулах хугацааг 2015 он хүртэл хойшлуулжээ. Пентагоны үзэж байгаагаар пуужингийн довтолгооноос хамгаалах ийм бүтэцтэй систем илүү уян хатан, хямд, шинэ аюул заналыг хуучнаас илүү таслан зогсооно. Москва америкийн энэ байр суурийн талаарх мэдээлэл хүлээн авсан ч, Орос улсын үндэсний аюулгүй байдлыг хангах байр сууринаас шинэ төслийн бүх талыг тодруулахыг шаардаж байгаа юм. АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн талаар Орос улстай хэр хамтран ажиллах сонирхолтой байгаа талаар сэтгүүлчдийн тавьсан асуултанд Роберт Гейтс хариулахдаа, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн шинэ төсөл шинэ түнш нэгдэх, түүнтэй уялдах үйл явцыг нэлээд хялбарчилна. “Манай системийг холбоотнуудын радар болон пуужингийн довтолгооныг эсэргүүцэх системтэй холбоход нэлээд хялбар болсон. Орос улсад энэ их шударга юм. Оросууд бидэнтэй нэгдэхийг хүсвэл шинэ системийг оросын боломжтой уялдуулахад үнэхээр хялбар байна” хэмээн Роберт Гейтс тэмдэглэв. Орос улсын Гадаад хэргийн яам 10-р сарын 13-нд Орос улс АНУ болон НАТО-тай хамтран пуужингийн довтолгооноос хамгаалах хамтарсан систем байгуулахад урьдын адил оролцоход бэлэн байна хэмээн мэдэгдсэн юм. Энэ системийг Армавир болон Азербайжаны Габал дахь оросын радиолокацийн станцын системд багтаах санал хүчинтэй хэвээр байгаа гэжээ. “Пуужингийн довтолгооноос хамгаалах талбарт Орос улстай түншлэхийг хүсч байна хэмээн олон жил ярьж байна” гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Братиславт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр НАТО-ийн ажил нэгт нөхөддөө мэдэгдсэн юм. Орос улсын өмнөд хэсэгт орших радар “Европын ерөнхий батлан хамгаалахад ихээхэн үнэ цэнэтэй зүйл байна” гэж Роберт Гейтс тэмдэглэв. Европын пуужингийн системээс хамгаалах системийн туайд Орос улсыг түншийн хувиар оролцуулах боломжийг бүрэн дэмжиж байна хэмээн Пентагоны тэргүүн сэтгүүлчдэд мэдэгдэв.