НҮБ өнөөдөр 64 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Хятад, Франц, ЗХУ, Их Британи, АНУ болон бусад улсын баталсан НҮБ-ын дүрэм 1945 оны энэ өдөр хүчин төгөлдөр болжээ. 60 жилийн тэртээ энэ өдөр Нью-Йорк хотноо дэлхийн хамтын нийгэмлэгийн байгууллагын төв байрны тулгын чулууг тавьсан юм. Сан-Франциско хотод 1945 оны 4-р сард болсон Бага хуралд оролцсон 50 орны төлөөлөгч НҮБ-ын дүрмийг боловсруулж, мөн оны 6-р сарын 26-нд гарын үсэг зуржээ. НҮБ одоогоор өлмөн зэлмүүн 100 сая гаруй хүнийг хооллож, 30 сая гаруй дүрвэгсдэд тусалж байна.