0Москвагийн “Сатирикон” театр өнөөдөр 70 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Карло Гоццийн “Хөх чөтгөр” жүжгийг тайзнаа 100 дахь удаа тоглоно. Гарамгай жүжигчин Аркадий Райкины байгуулсан хамт олон ажил хөдөлмөртөө зүрх сэтгэлээсээ ханддаг, авьяастай хүмүүс юм хэмээн ерөнхийлөгч Д.Медведев тус театрын хамт олонд илгээсэн мэндчилгээндээ тэмдэглэсэн юм. Ленинградад 1939 онд байгуулагдсан тус театр сонгодог уламжлал, шинэлэг санаа, драмын зоригтой шийдэл, санаанд оромгүй дүр бүтээх зэргийг хослуулан уран бүтээлийн давтагдашгүй дүр төрхтэй болсон юм. Уран бүтээлийн тус хамтлаг 1982 онд Москвад шилжиж ирсэн юм. Константин Райкины удирддаг “Сатирикон” театрын тайзнаа өнөөдөр уран элэглэл төдийгүй Пушкины үлгэрээр сэдэвлэн хийсэн сонгодог жүжиг, Островскийн жүжгийг тавьсан юм.