Орос улсад бямба гаригаас ням гаригт шилжих шөнө “зуны” цагаас “өвлийн” цагт шилжиж байна. 10-р сарын 25-нд улсын нийт нутаг дэвсгэрт цагийн зүүг нэг цагаар хойшлуулж байна. Орон нутгийн цагаар шөнийн 3 цагт өвлийн цагийн хуваарьт шилжинэ. Зун нэг цагаар урагшлуулж, өвөл нэг цагаар хойшлуулахад хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийн талаар эмч нар өнөө хир маргаж байна. Зарим судлаач цаг урагшлуулж, хойшлуулснаас хүнд өвчин даамжирахад нөлөөлөхгүй гэж үзэж байгаа бол, зарим нь өвчтэй хүний бие муудах, биоритм нь өөрчлөгддөг тухай ярьж байна.