Дэлхийд нэрд гарсан “дю Солей цирк” 25 жилийн түүхэнд анх удаа Орос улсад тоглолоо. Тоглолтын төгсгөлд үзэгчид босч, алга ташив. Тайзнаа хоёр цагийн турш уран зөгнөлт эд зүйл, хүмүүс бүхий түнэр ой тэнгэрээс бууж байгаа Икарийн түүхийг өгүүллээ. Жүжгийн үеэр уран бүтээлчид ямар ч даатгалгүй хүнд үзүүлбэр хийж, “амьд” хөгжим дуу эгшиглэв. Жүжигт хэдэн мянган тонн тоног төхөөрөмж, гараар оёсон 500 гаруй хувцас өмсчээ. Жүжигт 56 жүжигчин тоглосноос 13 хүн Оросын иргэн байна. Айлчлан тоглолт 12-р сар хүртэл үргэлжилнэ.