0ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев өнөөдөр парламентын бүлгийн удирдагчидтай Холбооны хурлын илгээлтийн саналыг хэлэлцэнэ. Тэрээр “Нэгдсэн Орос улс нам”, “Шударга Орос улс”, ОХУ-ын коммунист нам, Либерал ардчилсан намын төлөөлөгчидтэй уулзана. Депутатууд 10-р сарын 11-нд болсон бүс нутгийн сонгуулийн дүнг хэлэлцэх бодолтой байна. Сонгуулийн явцад зөрчил гарсан хэмээн гишүүд үзэж байна. Сонгуульд ялагдсан сөрөг хүчний намын гомдол сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхгүй гэж бүх бүс нутагт ялсан “Нэгдсэн Орос улс” намын удирдагчдын нэг, Улсын Думын дарга Борис Грызлов баасан гаригт мэдэгдэв. Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуровын танилцуулсан тайланд дурдсанаар сонгууль холбогдох хуулийн дагуу болжээ.