“Оросын сан” Монголын төрийн бус байгууллага “Россельхозбанк”-ны дэмжлэгээр “Зуунаас зуунд үргэлжлэх найрамдал” нэртэй баримтат шинэ кино бүтээжээ. Уран бүтээлийн “Эрэлчин” нэгдлийн гаргасан Ди-Ви-Ди кинонд ЗХУ 1921 оноос хойш Монгол улсад олгож байгаа тусламжийн тухай өгүүлдэг. Кинонд Монгол Улсын Улсын архивын материалыг ашиглажээ. Киног ерөнхий найруулагч Ц.Наваан, ерөнхий оператор Ц.Бухаа, найруулагч Д.Бэтгэрэл, киноны хариуцлагатай редактор П.Шагдар нар бүтээсэн байна. “Зуунаас зуунд үргэлжлэх найрамдал” кино цомгийг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев 2009 оны 8-р сард Монгол улсад айлчлах үеэр бэлэглэсэн юм. Тус киног “Оросын сан” төрийн бус байгууллагын зөвшөөрлөөр “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудаст байрлуулав. Та бүхэн киног эндээс үзнэ үү.