Төв Азийн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад цэргийн томоохон бүлэглэл хэрэгтэй. Хамтын Аюулгүй Байдлын тухай Гэрээний Байгууллагын /ХАБГБ/ ерөнхий нарийн бичгийн дарга Николай Бордюжа тус байгууллагын шинжээчдийн зөвлөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан энэ тухай мэдэгдэв. Түүний ярилцлагыг “Красная звезда” сонинд нийтэлжээ. ХАБГБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэлснээр өргөн хүрээтэй халдлагыг таслан зогсоох чадалтай цэргийн хэсгээс бүрдсэн орос-белорусынх шиг бүлэглэл төв Азийн орнуудад шаардлагатай байна. Москвагийн санаачилгаар байгуулсан ХАБГБ-ын цохилтын бүлэгт саяхан Минск нэгдэхээр болсон нь энэ байгууллагыг нэлээд бэхжүүлэх юм. Өрнөд тэр дундаа НАТО Шуурхай Хариулан Хамтын Хүчнийг /ШХХХ/ ихээхэн сонирхож байна. Умард Атлантын эвсэл ХАБГБ-тай хамтран ажиллахыг эрмэлзэхгүй байна гэж Николай Бордюжа тэмдэглэв. Гэсэн ч ХАБГБ-ын ШХХХ-ийг ихээхэн сонирхож байна. ХАБГБ болон НАТО-ийн холбоо тогтоох боломжийн тухайд ХАБГБ-ын улс төрийн бүтцийг Брюссель тэр бүр сонирхохгүй байна. ШХХХ гэх мэт цэргийн бүтцийн тухайд НАТО тус байгууллагыг харгалзах ёстой. ХАБГБ байгуулахад бэлтгэсэн эхний баримт бичгийн нэг нь НАТО-тай хамтран ажиллах тухай баримт бичгийн төсөл байсан гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал цэргийн шинэчлэлийг дэмжих сангийн ерөнхийлөгч Павел Золотарев үүнтэй холбогдуулан мэдэгдсэн билээ. Үүнд учир шалтгааныг нарийн харгалзах учиртай. Шалтгаан нь бодитой. Орчин цагийн ертөнц аюулгүй байдлын бүс нутгийн системийг хөгжүүлэхийг шаардаж байна. Европт НАТО байна. Тус байгууллагын энэ үзэл баримтлал Европын хил хязгаараас халин бүс нутгийн хариуцлагын тухай өгүүлж байна. Тиймээс ХАБГБ-ын саналыг сэтгэл хөдлөн хүлээж аваагүй байх. Тэд евразийн орон зайд өөр ямар нэг байгууллага бий болохыг тэд хүсээгүй нь илэрхий. Учир нь тэд аюулгүй байдлын асуудал эрхэлсэн цорын ганц байгууллагын үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна. Өнөөгийн нөхцөлд НАТО-ийн алхамыг эргэн харах бол өөр хэрэг.
ХАБГБ-ын ШХХХ-ийг хүчирхэгжүүлж, зэвсэглэх асуудал энэ өдрүүдэд Москва хотод болж байгаа шинжээчдийн зөвлөлгөөний анхаарлын төвд байна. Зөвлөлгөөнд оролцогчид ШХХХ-ийг байлдааны хэрэгслээр хангаж, энэ хүчнийг ашиглах асуудлыг хэлэлцэж байна. ХАБГБ-ын цэргийн бүрэлдэхүүн хэсгийн үндсэн зорилт хилийн багахан мөргөлдөөнийг таслан зогсоох явдал юм. Томоохон хэмжээний байлдааны ажиллагаа болсон тохиолдолд энэ хүчин улсын тусгаар тогтнолыг хамгаалахад оролцож болох юм. Өнөөгийн хэлбэрээр тодорхойлох хүчин байж чадахгүй. Тиймээс цэргийн хэсгийг өргөтгөх, тэднийг орчин үеийн зэвсгээр зэвсэглэх нь тулгамдсан зорилт болж байна. ХАБГБ-д Орос, Казахстан, Белорус, Киргиз, Тажикистан, Армени, Узбекистан улс багтдаг юм. ХАБГБ-ын ШХХХ байгуулах тухай шийдвэрийг 2009 оны 2-р сарын 4-нд тус байгууллагын дээд хэмжээний уулзалтаар гаргасан билээ. Хамтын хүчин нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, ХАБГБ-ын орнуудын нутаг дэвсгэрт томоохон хэмжээний хямарлыг даван туулах зориулалттай юм.