Оросын шинэ төсвийг эхний шатанд баталлаа. Улсын Дум 2010, мөн 2011 болон 2012 оны улс орны санхүүгийн гол баримт бичгийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталлаа.  Засгийн газар энэ төсвийг “хямарлын дараах хөгжил болон нийгмийн тогтвортой байдал” хэмээн нэрлэж байна. Төсвийг ирээдүйд эдийн засаг өөрчлөгдөнө гэсэн бага зэрэг өөдрөг үнэлгээнд тулгуурлан боловсруулсан. 2010 оны төсөвт улсын зардлыг нарийвчлан хуваарилжээ. Дараагийн хоёр жилийн төсөвт гол үзүүлэлтийг тодорхойлсон байна. Төсвийн орлого хэсэг бараг 7 триллион рубль, харин зардал 10 триллион рубль байна. Төлөвлөсөн алдагдлыг Нөөцийн сан болон Үндэсний сайн сайхын байдлын сангийн хөрөнгөөр нөхөх юм. Ирээдүйд орлого өснө гэж Сангийн яам таамаглаж байна. Ирээдүйд зардлыг бараг хагас хувиар хорогдуулна. 2010 оны төсөл нийгмийн чиг баримжаатай байна. Төсвийн дөрөвний гурвыг энэ зорилгод зарцуулна. Энэ гарцаагүй эерэг талтай ч, нийгмийн үүргийг улс орны амьдралын түвшинд нийцүүлэн биелүүлэх ёстой хэмээн ФБК компанийн аудитор-зөвлөлгөөний Эдийн засаг-хууль эрхийн сургуулийн ерөнхий захирал Сергей Пятенко тэмдэглэж байна.  Төсөв боловсруулахад нийгмийн янз бүрийн төлбөр авдаг хүмүүсийг бодолцсон нь сайн хэрэг. Бид хөгжлийн түвшингээр дэлхийд 70-р байрт орж байгааг нийгэмд хэлэлцэвэл бас өөр хэрэг. Манай нийгмийн дурын бүх үүрэг үүнд нийцэж байх ёстой. Дурын өрхийн төсвийн адилаар үүнд нийгмийн үүрэг, зугаа цэнгээний арга хэмжээ зэрэг нь орж байгаа орлогод нийцэж байх ёстой.  Бусад шинжээч үүнтэй санал нийлэхгүй байна. Ирээдүйн төсвийн зорилт нь юуны түрүүнд нийгмийн эмзэг давхаргын хүн амд туслах ёстой. Эх орны дайны ахмад дайчин, цэргийн албан хаагчдад орон сууц олгох хөтөлбөрийн тухай, багш, эмч, соёлын ажилтнуудад цалин тавих тухай ярьж байна. Төсөв нийгмийн талд хазайсан гэж ярих хэрэггүй хэмээн шинжээчид үзэж байна. Төсөвт улс орны эдийн засгийн хөгжлийг хангах, амьдралын түвшинг дэмжих тэнцвэрийг хадгалсан.
Зардлын бусад зүйл нь батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой юм. Нийт улсын ихээхэн хэмжээний зардал төсөвлсөн. Энэ нь юуны түрүүнд улсын өрийг дарах, Евразийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хямарлын эсрэг сан байгуулахтай холбоотой. Чанд эдийн засгийн нөхцөлд оршин сууж дадах хэрэг гарч байна. Улсын байгууллагын зардлыг нэлээд бууруулна. Энэ нь өнөөгийн нөхцлөөс үүдэлтэй бодит байдал билээ.