Оросын урлагийн хуучин дээд сургууль Борис Щукины нэрэмжит Москвагийн театрын их сургууль өнөөдөр 95 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Нэрд гарсан жүжгийн сургуулийг 1914 онд Вахтанговын театрын дэргэд байгуулжээ. Москвагийн уран сайхны театрын залуу жүжигчин, Станиславскийн шавь Евгений Вахтангов тэдний байгуулсан студийн оюутнуудад анх хичээл заасан юм. “Щукины” нэрэмжит тус театрын их сургуульд янз бүрийн он жилүүдэд Рубен Симонов, Борис Захава, Юрий Завадский нар хичээл орж байсан юм. Тус их сургуулийг оросын театр, кино урлагийг алдаршуулсан хүмүүс дүүргэсэн байна. Тухайлбал Михаил Ульянов, Юрий Любимов, Владимир Эртуш нар байна. Вахтанговын сургууль газраас хөндийрч, театрыг баяр цэнгэл мэт хүлээж авах гэсэн үүсгэн байгуулагчийнхаа урианд урьдын адил үнэнч байна гэж тус сургуулийн ректор Евгений Князев тэмдэглэв.