Тажикистаны Душанбе хотод болж байгаа олон улсын бага хурлаар ТУХН-ийн боловсролын орон зайд орос хэл, уран зохиолын гүйцэтгэх үүргийг хэлэлцэж байна. Боловсролын салбар, мөн хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсын соёлыг хөгжүүлэх, Орос улстай тогтоосон харилцааг бэхжүүлэхэд Орос хэл ихээхэн чухал болохыг бага хуралд оролцогчид тэмдэглэв. Тажикистан, Казахстан, Киргиз, Орос улсын тэргүүлэх их дээд сургуулийн орос хэлний багш нар бага хуралд оролцож байна.