Афганистанд 11-р сарын 7-нд болох ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд НҮБ идэвхтэй бэлтгэж байна. Саналын хуудсыг тамаглаж, зохих газар хүргэсэн бөгөөд санал өгөх тусгай цуглуулгыг сонгуулийн хэсэгт хуваарилж эхэлжээ. Одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай болон Гадаад хэргийн сайд Абдулла Абдулла хооронд гол өрсөлдөөн болно. 8-р сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн эхний шатны сонгуульд Хамид Карзай ялсан хэмээн Афганистаны Сонгуулийн хороо мэдэгдсэн ч, сөрөг хүчний шаардлагаар сонгуулийн хэд хэдэн хэсэгт саналын хуудсыг дахин тоолоход тэр зохих хэмжээний санал аваагүй байжээ. Хоёр дахь шатны сонгуулийн дүнд эргэлзээ гаргуулахгүйн тулд НҮБ орон нутагт сонгуулийг зохицуулах 200 хүнийг өөрчлөх бодолтой байна.