Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ гадаадад ираны ураныг баяжуулах саналын талаар Иран, Орос, АНУ, Францын албан ёсны хариуг өнөөдөр хүлээж байна. Вена дахь тус байгууллагын төв байранд энэ долоо хоногт болсон зөвлөлгөөнөөр холбогдох гэрээний төслийг хэлэлцсэн юм. МАГАТЭ-д суугаа Ираны төлөөлөгч Асгар Солтанийе зөвлөлгөөн үр бүтээлтэй болсныг тэмдэглээд, Тегераны албан ёсны байр суурийг хэлсэнгүй. АНУ, Франц энэхүү саналыг боломжтой гэж үзжээ. Орос улс яриа хэлэлцээг сайшаасан ч, зөвлөлгөөн дуусахаас нааш гэрээ байгуулахаас татгалзжээ. Яриа хэлэлцээний үеэр Тегераны судалгааны реакторын хэрэгцээнд ираны 5 хувийн ураныг гурав дахь оронд 19,75 хувь хүртэл нэмж баяжуулах боломжийг хэлэлцэв.