Өмнөд Осет хилийн нутагт Гүржийн өдөөн хатгалгыг таслан зогсоохыг Европын Холбооны ажиглагчдын төлөөлөгчдөөс шаардав. Өмнөд Осетийн нийслэл Цхинвалийн ойролцоо болсон уулзалтын үеэр гүржийн нутгаас Өмнөд Осетид нэвтэрсэн хүмүүс хил дээр зөрчил гаргаж байна гэжээ. Үүний зэрэгцээ хилийн энэ хэсэгт байгаа Европын Холбооны төлөөлөгчид ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Өмнөд Осетийн төлөөлөгчид тодорхой жишээ татаж, Гүржийн хүчний байгууллагын гарт байгаа иргэдийнхээ хувь заяны асуудлыг тавьжээ. Уулзалтад Орос улсын төлөөлөгчид мөн оролцов. Тэд Өмнөд Осетийн хил дээр Гүржийн зэвсэгт хүчин идвэхжиж байгаад анхаарал хандуулсан юм.