Киев Москватай хамгийн дээд түвшинд яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн байна гэж Украины Гадаад хэргийн сайд Петр Порошенко мэдэгдэв. Тэрээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа, хөрш, стратегийн түнш хоёр орны харилцааг шинээр эхлүүлэх бус янз бүрийн салбарын боломжийг дээд зэргээр ашиглах хэрэгтэй хэмээн тэр тэмдэглэв. Москва хоёр орны ард түмний ашиг сонирхолд тулгуурлан бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна гэв. Энэ нь дэлхийн тавцанд хамтран ажиллах зэрэг хамтын ажиллагааны бүх чиглэлд хамаатай гэж сайд мэдэгдэв.