0Монгол улсад монгол-орос улсын найрамдалын уламжлалт сарын ажил үргэлжилж байна. Сарын ажлын эхний арав хоногт Буриадын бүгд найрамдах улсын соёл, эдийн засгийн өдөр болж, янз бүрийн цогц арга хэмжээг багтаажээ. ОХУ-ын энэ бүгд найрамдах улсын урлаг, соёлын төлөөлөгчдийг Бүс нутгийн Соёлын сайд Тимур Цыбиков тэргүүлж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович энэ үеэр Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа, түүнтэй уулзаж Буриад, Монголын соёлын салбарын хамтын ажиллагааны тухай ярихыг хүссэн юм.  Буриадын бүгд найрамдах улс Монгол улстай соёлын салбарт нягт хамтран ажиллаж байна. Наадам, уралдаан зэрэг олон улсын бүх арга хэмжээнд монголын уран бүтээлчдийг урьж оролцуулдаг. “Нүүдэлчдийн дуу хоолой” угсаатны хөгжмийн наадмыг аваад үзье. Энэ наадамд монголчууд их идэвхтэй оролцсон. Энэ жил манай Цэрэнжап Сампиловын нэрэмжит уран сайхны музейд “Мөнх хөх тэнгэрийн дор” нэртэй Монголын орчин үеийн уран зургийн үзэсгэлэн гарсан. Энэ улсын шилдэг зураачид уран бүтээлээ үзэсгэлэнд тавьсан. Монголын цэргийн дуу, бүжгийн ансамблийн айлчлан тоглолт болсон. Энэ ансамбль манайд тоглоогүй удаж байна. Хөгжмийн өдөр буюу 10-р сарын 1-нд бид филармони хөгжмийн улирлын тоглолтыг нээж, монголын дуурийн дуучид анх уран бүтээлээ толилуулсан. Удахгүй Монгол туургатан ард түмний хувцас загварын наадам, хөөмийн наадам болно. Монголын төлөөлөгчид үүнд хамгийн идэвхтэй оролцох юм. Тэгэхлээр бид байнга холбоотой ажиллаж байна. Буриадад хоёр сар тутамд монгол анд нөхдийн оролцсон арга хэмжээ болдог.


Буриадын урлаг, соёлын төлөөлөгчид Монголд хэр очдог вэ?

0Буриадууд тун цөөхөн очдог. Гэхдээ хангалттай их. Улаан-Үд хотын өдрийг саяхан Улаанбаатар хотод зохион явуулсан. Монгол-оросын найрамдалн сарын ажлын хүрээнд Буриадын бүгд найрамдах улсын соёл, эдийн засгийн өдрүүдэд манай бүгд найрамдах улсын ард түмний соёлын бүх олон янз байдлыг илтгэхийг хичээсэн. Монгол улсад толилуулсан манай концертын хөтөлбөрт сайн дурын уран сайханчдын хамтлаг тухайлбал Бичурск дүүргийн баян хөгжимчдийн клуб, Багульник бүжгийн хамтлаг уран бүтээлээ толилуулсан. Буриадын улсын дуурь, бүжгийн академик театрын гоцлол жүжигчид, орос ардын хөгжмийн ансамблийн мэргэжлийн уран бүтээлчид концертод оролцсон. Монголын үзэгчид биднийг их элгэмсэг дотно хүлээж авсан. Хоца Намсараевын нэрэмжит Драмын театрын жүжигчид онцгой амжилттай тоглосон. Тус театрын жүжигчид Улаанбаатар, Дархан хотод “Магсар. Тал нутгийн цус” жүжиг тоглосон юм. Энэ жүжиг өнгөрсөн жил Орос улсын шилдэг 10 жүжгийн тоонд багтсан байна. Энэ жүжиг “Алтан баг” шагналын таван төрөлд нэр дэвшсэн билээ. Тиймээс бид энэ жүжгийг монголын үзэгчдэд үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн юм.


Буриадын бүгд найрамдах улсын Соёлын сайдтай хийсэн ярилцлагын төгсгөлд манай сурвалжлагч түүнээс, Тимур Гомбожапович, та ийм залуугаараа сайд болсон байх юм. Та хэдэн настай вэ? гэж асуужээ.

0Би энэ жил 33 нас хүрнэ. Буриадын ерөнхийлөгч Наговицын тус бүгд найрамдах улсын удирдах байгууллагад аль болох олон залуусыг ажиллуулах бодлого баримталж байна. Би Новосибирскт Сибирийн улсын албаны академи, Москва хотод ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын улсын албаны академийг дүүргэсэн. Би социологийн ухааны дэд эрдэмтэн юм. Харин энэ оны 3-р сараас Буриадын бүгд найрамдах улсын Соёлын сайдаар ажиллаж байна. Буриадын бүгд найрамдах улсын Соёлын сайд Тимур Цыбиковтой хийсэн ярилцлагыг хүргэлээ.


0<

0сонсох

0>