0Орос улс гадаадын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортыг хязгаарлана. Хориг 10-р сарын 23-нд өнөөдрөөс хүчин төгөлдөр болно. Одооноос Орос улсын нутаг дэвсгэрт Герман, Голландын хэд хэдэн компанийн шувууны мах, Молдавийн нэгэн үйлдвэрлэгчээс хуурай сүү оруулахыг хоригложээ. Хүнсний бүтээгдэхүүнд антибиотик илэрснээс импортыг хориглосон байна.