Орос улсын Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуровыг Улсын Думын депутатуудад тайлан тавихаар урьжээ. Бүс нутгийн болон орон нутгийн сонгуулийн дүнд сэтгэл дундуур байгаа парламентын гишүүд өнөөдрийн уулзалтыг зохион байгуулахыг шаарджээ. Парламентын бүлэг бүр 5 асуулт тавих боломжтой. Сонгуулийн төв комиссийн удирдлагатай ярилцах хугацаа хязгаарлагдмал. Төгсгөлийн хэлэлцүүлэгт хууль тогтоогчдод 10 минут олгосон байна. “Нэгдсэн орос улс” нам Улсын Думын дарга Борис Грызловын баталснаар сонгуульд олон тооны зөрчил гаргасан сөрөг хүчинд олгосон хугацаанд асуулт тавих бодолтой байна. Коммунист болон либерал ардчилсан намынхан Сонгуулийн төв комиссийн дарга Чуровыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаа юм.