0Таиландын амралт сувилалын Хуахин хотод Зүүн өмнөд Азийн орнуудын Хобоо хамт яриа хэлэлцээний түншүүдийн хамт дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна. 19 орны удирдагч дээд хэмжээний уулзалтад оролцохоо баталлаа. Тэд бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, ерөнхий аюул заналтай тэмцэх, дэлхийн санхүүгийн хямарлаас гарах арга зам, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал анхаарлын төвд байна. АСЕАН Зүүн Өмнөд Азийн 10 орныг нэгтгэдэг юм. Дээд хэмжээний уулзалтын хүрээнд БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэг, Австрали, Шинэ Зеланд зэрэг улсын удирдагчид тэдэнтэй нэгдэнэ. Таиланд хоёр дахь удаа ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байна. АСЕАН-ны 4-р сард болсон хуралд сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаа саад болсон юм. Сөрөг хүчний эсэргүүцлийн ажиллагаанаас сэргийлж, Хуахин хотод аюулгүй байдлыг хангах арга хэмжээг чангалж байна. Хаа сайгүй эргүүл гарч, 18 мянган цэргийн албан хаагч аюулгүй байдлыг хангана.