“Умард хөрш” сэтгүүлийн ээлжит 9 дэх дугаар энэ жил гарлаа. “Российский фонд” төрийн бус байгууллага энэ сэтгүүлийг монгол хэлээр эрхлэн гаргадаг. Энэ санг 2006 оны 10-р сард Монгол улсад байгуулсан юм. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орос-монголын хамтарсан томоохон байгууллагуудын дэмжлэгээр хэвлэдэг энэ сэтгүүл Орос улсын тухай, ОХУ болон Монгол Улсын хамтын ажиллагааны тухай өгүүлдэг. “Оросын дуу хоолой” радиогийн ажилтан Олег Яковлев, Ольга Павлович нар Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа “Российский фонд” байгууллага, “Умард хөрш” сэтгүүлийн хамт олонтой уулзсан юм. Тэд дээр дурдсан сэтгүүлийн нийтлэлийн тоймыг радиогоор дамжуулахаар тохиролцсон байна. Сэтгүүлийн 9-р сарын дугаарт нийтэлсэн материалын талаар тус сэтгүүлийн хариуцлагатай редактор П.Шагдар танилцуулна. “Умард хөрш” сэтгүүлийн 9 дэх дугаарын тоймыг танилцууллаа. Энэ сэтгүүлийг сонин, сэтгүүлийн мухлагаас авах боломжтой.
<сонсох>