Эдийн засаг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа, мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд хамтран ажиллах. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон нарын Москвад болсон яриа хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний сэдэв ийм байлаа. Тажикистаны удирдагч улсын түүхэнд анх удаа Орос улсад төрийн айлчлал хийж байна.
Хоёр орны холбоотон, стратегийн түншийн харилцаатай байгааг төрийн энэхүү айлчлал гэрчилж байна. Сүүлийн үед тухайлбал эдийн засгийн хамтын ажилагаанд зарим нэг уналт ажиглагдсан ч, Орос, Тажикистан улс үүнд шинэ түлхэц өгөх бодолтой байна. Хоёр орны хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь гидро эрчим хүч бөгөөд үүнийг хөгжүүлсний дүнд Тажикистаны экспортын потенциал дорвитой өснө гэж шинжээчид үзэж байна. Оросын компанид Тажикистаны нефть хийн салбар, уул уурхайн салбарт хэрэгжүүлэх ирээдүйтэй төсөл бий. Орос, Тажикистаны хамтын ажиллагааны гол чиглэлийн нэг нь мансууруулах бодисны хууль бус наймааг таслан зогсоох явдал юм. Энэ асуудал бүс нутгийн бүх улс оронд ялангуяа Афганистантай хиллэдэг Тажикистан улсад нэн чухал билээ. Ерөнхийлөгч Эмомали Рахмон Афганистаныг тойруулан мансууруулах бодистой тэмцэх бүс байгуулахыг санаачилсан нь тохиолдлын хэрэг биш хэмээн ТУХН-ийн орнуудын Хүрээлэнгийн Дундад Ази, Казахстаны хэлтсийн дарга Андрей Грозин сануулав.  Мансууруулах бодисын эсрэг тэмцэхэд хоёр талын түншлэлийн шугамаар Душанбе болон Москва шинэ алхам боловсруулах боломжтой гэж би бодож байна. Пянж хотоос оросын хилчдийг татаж, тэдний оронд тажикийн цэргийн албан хаагчид хил хамгаалах болсноор бэрхшээлтэй асуудал нааштай эргэх бус Афганистаны байдал жил ирэх тусам дордож, мансууруулах бодисын наймаа өргөжсөөр байгаа нь нууц биш билээ. Дорвитой, эрс алхам хийх хэрэгтэй байна. Афганистаныг тойруулан мансууруулах бодистой тэмцэх бүс байгуулах бол ямар нэг практик шийдвэр гаргах ярианд шилжих хэрэгтэй. Хилийн эвслийн бүлэг байгуулах, Мансууруулах бодистой тэмцэх үндэсний байгууллага, тусгай албадын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, энэ аюул заналыг арилгахад тууштай ажиллах Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын шугамаар үндэстэн дамнасан байгууллага байгуулах боломжтой. Үүний зэрэгцээ хоёр орны харилцаанд зөвхөн ерөнхийлөгч хариулах асуудал бий. Орос улсын гадаадад байгаа цэргийн томоохон бааз болох Тажикистаны нутаг дэвсгэр дэх цэргийн баазыг цаашид ажиллуулах нөхцлийн тухай юм. Тус бааз 7 мянга орчим цэргийн албан хаагчтай. Төв Азийн бүс нутагт аюулгүй байдлыг хангах ерөнхий системд тус цэргийн бааз чухал бүрэлдэхүүн хэсэг байдаг. Харин сүүлийн үед оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Душанбе оросын цэргийн албан хаагчдын өөрийн нутаг дэвсгэрт байлгасны төлөө жил тутам 300 сая доллар төлөхийг Москвагаас шаардсан тухай нэрийг нь дурдахгүй байхыг хүссэн эх сурвалжаас иш татан цацсан байгаа. Орос, Тажикистан стратегийн түнш байсан, байсаар ч байхыг харгалзан прагматик маягаар шийдэх ёстой бусад асуудал Москва, Душанбегийн харилцаанд байна гэж манай шинжээч Андрей Грозин үзэж байна.  Оросоос тусламж олгох бол хатуу баталгаа өгөх ёстой. Орос улс эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөлд холбоотны үүргээ бодолцох, ямар нэг болзолгүй, Тажикистан манай улсын хооронд өнөө хир тогтсон харилцааг хадгалахын төлөө байсан ч, мөнгөө цацах боломжгүй байна. Тажикистан төв азийн бусад улсын адил нийгэм, эдийн засгийн салбарт бэрхшээлтэй тулгарч, Орос, Хятадад, өрнөдийн орнууд, Ойрх болон Дундад Дорнодын улсаас боломжтой бүх чиглэлээр эх үүсвэр татахыг сонирхож байгаа нь ойлгомжтой. Тажикистаны улсын үндсэн баримт бичигт зааснаар Орос улс Тажикистаны стратегийн үндсэн түнш хэвээр байх нь мөн тодорхой. Манай хоёр орны харилцаа эдгээр баримт бичгийн үг үсэгт нийцэх ёстойгоос гадна хоёр орон бүх агуулгаар холбоотон, түншийн хувиар ажиллах ёстой.  Яриа хэлэлцээний өмнө болсон Ерөнхийлөгч нарын “зангиагүй” анхны уулзалт хоёр тал бүх асуудлыг шийдэж, Орос, Тажикистаны холбоотны харилцааг бэхжүүлэх эрмэлзэлтэй байгааг харууллаа.