Татарстаны нийслэлд анх удаа болж байгаа “Орос улс спортын гүрэн” бүх оросын анхны форумд 3 мянга гаруй зочин оролцож байна. Улс төрийн зүтгэлтэн парламентын гишүүн, тэргүүлэх тамирчин, дасгалжуулагч, оросын болон олон улсын спортын байгууллагын удирдлагууд форумд оролцохоор Казаньд иржээ. Тэд 2014 онд Сочид болох олимпийн наадам, Казаньд болох Универсиад 2013 бэлтгэл ажлын явцыг хэлэлцэнэ. 10-р сарын 25-нд дуусах форумын хүрээнд уран сайхны гимнастикийн Оросын цом булаалдах тэмцээн, регби спортын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн болно. “Хадаастай шаахаатай залуус” өсвөр үеийнхний хөнгөн атлетикийн бүх оросын тэмцээнд 350 охид, залуус оролцож байна. Орос, Белорус, Украин, Литвын тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дунд анх удаа сагсан бөмбөгийн цом булаалдах тэмцээн болов.