0Оросын интернетийн долоо хоног өнөөдөр Москва хотын “Экспоцентр” төвд нээгдлээ. Оросын интернет хэрэглэгчид орос хэлээр мэйл хаяг болон вэб хуудсын хаяг бичих боломжтой “рф” гэсэн кирилл доменийг танилцуулах нь энэ долоо хоногийн гол үйл явдал юм. Теле харилцаа холбооны салбарын 30 гаруй байгууллагыг танилцуулсан “Интернет-2009” үзэсгэлэнгийн ачаар форумд оролцогчид тэргүүлэх компанийн шинэ интернет төсөл, үйлчилгээтэй танилцах боломжтой. Орос улсын олон нийттийн харилцаа холбооны сайд Игорь Щеголев форумд оролцогчдод илгээсэн мэндчилгээндээ домен нэрэнд орос үсгийн тэмдэг ашигласнаар хэлний саадыг шийдэж, хайлтын системийг хялбарчлах тул цаашид Орос улсад интернет хэрэглэгчдийн хүрээг тэлнэ гэжээ.