“Оросын ертөнц” сангийн дэмжлэгээр Гэгээн Троицкийн сүм сар тутам орос, монгол хэлээр “Троица” сонин эрхэлэн гаргана. Сүмийн гэгээнтэн Алексия Трубачийн хэлснээр сонин сүмийн мэдээ, гадаадын сүм хийдийн тухай мэдээ зэрэг хэсгээс бүрдэж байна. Сонины нэг булан итгэл үнэмшил, авралын тухай байна. Мөн сонинд дараагийн сарын хурлын хуваарь бүхий сүмийн хуанлийг хэвлэнэ. “Троица” сонины орос хувилбарыг Гэгээн Троицийн сүм, Улаанбаатар дахь ОХУ-ын элчин сайдын яам, орос-монголын хамтарсан байгууллага, Монголын сургуулиудад тарааж байна. Сонины монгол хувилбарыг тус сүмээс гадна орос-монголын хамтарсан компани, сонины мухлагаас авах боломжтой.