Монгол туурагтнуудын ээлжит чуулган Буриадын нийслэлд болно. Энэ чуулган 2010 оны 7-р сарын 16-18-нд болох юм. Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наговицын болон Дэлхийн монгол туурагтны нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн нар энэ тухай тохиролцлоо. Монголын энх тайван, найрамдалын нийгэмлэгийн холбооны ерөнхийлөгч Цахилгаан энэ чуулганд мөн оролцлоо. Форумын зохион байгуулах хорооны анхны хурал 12-р сард болно. Энэ хурлаар хэлэлцэх хэргийн төлөвлөгөө, форумыг зохион байгуулах журам, бусад асуудлыг батална. Монгол улсын засгийн газар Монгол туургатны чуулганыг Буриадад зохион явуулах санал гаргасан юм. Энэ санаачилгыг ОХУ-ын гадаад хэргийн яам дэмжсэн байна. Монгол туургатны нийгэмлэг нь 2006 онд байгуулагдсан олон улсын төрийн бус байгууллага юм. Энэ нийгэмлэг Монголын соёлыг хадгалж, судалж, түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, ард түмний энх тайван, найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Дэлхийн янз бүрийн оронд оршин суугаа монгол үндэстнүүдийн хамтын ажиллагаа, монгол үндэстний тухай мэдээллийн нэгдсэн бааз байгуулах, ойр дотны хүмүүсээ эрж хайхад туслах зэрэгт нийгэмлэгийн үйл ажиллагаа чиглэж байна. Монгол улсын ерөнхийлөгч тус нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч тул энэ байгууллагын статусыг илэрхийлж байна.