0Дорно Сибирээс нефть ачсан төмөр замын анхны хөдлөх бүрэлдэхүүн өнөөдөр Приморийн хязгаарын тэнгисийн Козьмино боомтод ирлээ. Энэ боомт нь “Дорно Сибирь-Номхон далай” хоолойн системийн эцсийн зогсоол юм. Дорно-Сибирийн бүс нутгийн эрчим хүчний нөөцийг ашиглах, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад түүхий эд нийлүүлэх ажиллагааг идэвхжүүлэхээр энэ нефть хоолойг барьж байна. Нефтийг төмөр замаар Приморийн хязгаарт хүргэж, цааш шатахуун тээгч хөлөг онгоцоор Ази Номхон далайн бүс нутгийн орнуудад хүргэнэ. Шатахуун тээгч анхны хөлөг онгоцыг 12-р сарын 26-нд тээвэрлэхээр төлөвлөж байгаа тухай “Транснефть” компанийн хэвлэлийн төлөөлөгч Игорь Демин нефть ачсан анхны бүрэлдэхүүн хэсгийг хүлээж авах ёслолын үеэр мэдэгдэв. Түүний хэлснээр 12-р сарын төгсгөлд компани тус бүр 150 мянган тонн нефть ачсан шатахуун тээгч хоёр хөлгийг Козьмино боомтоос илгээхэд бэлэн байна.