Энэ оны гуравдугаар улиралд Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд бараг 9 хувьтай байна. БНХАУ-ын Улсын статистикийн удирдах газар өнөөдөр энэ мэдээг нийтэлсэн байна. Дэлхийн санхүүгийн хямарлын сөрөг нөлөөний улмаас 2009 оны 1-р улиралд Хятад улсад ДНБ-ий өсөлт сүүлийн 10 жилд хамгийн бага буюу 6 гаруйхан хувьтай байна. Хятад улсын засгийн газар өнгөрсөн оны 11-р сард хямарлын нөхцөлд үндэсний эдийн засгийг дэмжихэд 4 триллион юань буюу 585 тэрбум доллар хуваарилажээ. Ойрын хоёр жилд тооцсон санхүүгийн энэ багц үндсэндээ нийгмийн чухал төсөл, дотоодын эрэлтийг дэмжихэд чиглэжээ. Хямарлын эсрэг арга хэмжээ цаг үеэ олсон, үр нөлөөтэй байсан гэж эрх баригчид нэг бус удаа тэмдэглэсэн юм.