Ираны судалгааны реакторт цөмийн түлш нийлүүлэх яриа хэлэлцээ дууслаа. Гэрээний төслийг Иран, Орос, Франц, АНУ-аар сайшаалгахаар өгсөн. МАГАТЭ-ийн ерөнхий захирал Мохаммад эль-Барадэй энэ тухай уламжлав. Ираны Натанз байгууллагад боловсруулсан, бага түвшинд баяжуулсан уран нийлүүлэхэд энэ анхан шатны материал болно. Үүнийг Орос улсад дахин боловсруулж, Францад үүнийг бортогонд хийнэ. Олон улсын хамтын нийгэмлэг атомын бөмбөг бүтээхэд ашиглаж болох уран баяжуулах хөтөлбөрөөс татгалзахыг Иранаас шаардаж байна.