Оросын парламентын доод танхим Улсын Дум 2010 он болон 2011, 2012 оны улсын төсвийн төслийг эхний хэлэлцүүлгээр баталлаа. Улс орны санхүүгий үндсэн баримт бичгийг засгийн газар эдийн засгийн хөгжлийн ирээдүйн хир тааруу өөдрөг үнэлгээг харгалзан “хямарлын дараах хөгжил болон нийгмийн тогтвортой байдал”-ын төсөв хэмээн нэрлэжээ. Орос улсын ерөнхий сайд В.Путины урьд тайлбарласнаар 2010 оны төсвийг нарийвчлан төлөвлөж, дараагийн хоёр жилд зөвхөн үндсэн үзүүлэлтийг боловсруулсан байна. 2010 оны төсвийн алдагдал бараг 3 триллион рубль байгаа нь ДНБ-ий 6,8 хувь юм. Үүнийг Нөөцийн сан болон Үндэсний сайн сайхан байдлыг хангах сангийн хөрөнгөөр нөхнө. ДНБ энэ жил унасны дараа 2010 онд 1,6 хувиар өснө. Төсвийн зардлын 73 хувийг нийгмийн салбарт зарцуулна.