0Японы үржил селекцийн ажил эрхэлдэг мэргэжилтнүүд дэлхийд анх удаа хөх өнгийн сарнай цэцэг ургуулжээ. Эрдэмтэд 16 жилийн турш энэ цэцгийг ургуулахаар ажилласан байна. Энэ цэцгийн навчинд шаардлагатай фермент байхгүй тул хөх сарнай ургуулах боломжгүй хэмээн өнөө хир үзэж байсан юм. Тэнгэрийн хөх өнгийн навчтай сарнай гаргаж авахад алаг нүдэн цэцгийн генийг шингээжээ. Ер бусын өнгөтэй цэцгийг удахгүй борлуулж эхэлнэ.