0 Орос улсын сөрөг хүчний томоохон нам ОХУ-ын Коммунист нам өнөөдөр Улсын Думын ажлаа сэргээлээ. Коммунистууд 10-р сарын 11-нд болсон бүс нутгийн болон орон нутгийн сонгуулийн дүнг үл зөвшөөрч парламентын доод танхимын хуралдааныг орхин гарсан юм. Сонгуульд “Нэгдсэн Орос улс” нам илт давуу ялсан билээ. Коммунист нам улсын төсвийг хэлэлцэхэд депутатуудаа оролцуулах нь чухал гэж үзсэн байна.