Орос улс инженер-саперын суманг Чадад нэмж илгээж, тэнд цэргийн эмнэлэг байгуулна. Армийн анги нэгтгэлийг энэ жил илгээж магадгүй хэмээн Суданы асуудал эрхэлсэн Орос улсын ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Михаил Маргелов өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Тэрээр Дарфурын асуудлаар яриа хэлэлцээ хийхээр Чадад ажлын айлчлал хийж байна. Суданы баруун мужид 2003 оны 2-р сараас иргэний дайн үргэлжилж байна. НҮБ-ын мэдээлснээр тэнд 300 мянга гаруй хүн үрэгдэж, 2,7 сая хүн хөрш Чад улсад дүрвэсэн байна. Судан, Чад улс эрх баригч дэглэмд саад болж байгаа үндэсний салан тусгаарлах хөдөлгөөнийг дэмжиж байна хэмээн бие биенээ буруутгаж байгаа билээ.