Иран, МАГАТЭ, Орос, АНУ, Франц улсын хооронд Тегеранд цөмийн түлш нийлүүлэх боломжийн талаарх яриа хэлэлцээний ахиц бодож байснаас муу байна. МАГАТЭ-ийн ерөнхий захирал Мухаммад аль-Барадэй энэ тухай уламжлав. Яриа хэлэлцээнд Францыг оролцуулах хүсэлгүй байна хэмээн Тегеран мэдэгдсэний улмаас өчигдөр яриа хэлэлцээ зогссон ч, хожим яриа хэлэлцээг Парисийн төлөөлөгчдийн оролцоотой сэргэжээ. Техникийн асуудлууд, итгэлцэл тогтоох зэрэг хэд хэдэн чиглэлээр яриа хэлэлцээ болсон гэж аль-Барадэй хэллээ. Олон улсын хамтын нийгэмлэг амтомын бөмбөг хийхэд ашиглах боломжтой уран баяжуулах хөтөлбөрөөс татгалзахыг Иранаас шаардаж байна.