ОПЕК-ийн гишүүн орнууд өдөрт нэмж 1,2 сая баррель нефть олборлох боломжтой орд газрын цооногийг өрөмдөх долоон төсөл хэрэгжүүлж эхэллээ. Олон улсын энэ байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Абдалла аль-Бадри “Дэ Уол-стрит Жорнел Европ” сонины өнөөдийн дугаарт энэ тухай өгүүлжээ. Нефтийн үнэ өсч, эрэлт өссөн нь эдгээр төсөлд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхэд нөлөөлсөн гэж тэр хэлэв.