Орос улсаас Европ хүртэл үргэлжлэх “Өмнөд урсгал” хийн хоолой Сербийн нутгийг дайрна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Сербид хийсэн айлчлалын гол үр дүнгийн нэг энэ гэрээ байлаа.  Хийн хоолойг улс дамнан тавьснаар оросын нүүрс ус төрөгчийн экспортын маршрутыг төрөлжүүлж, тээврийн эрсдлийн бууруулна. Сербид хийн газар доорх хүчтэй агуулах барьж байгуулснаар улирлын ачааллыг харгалзан орос улсаас европт хий нийлүүлэх хэмжээг оновчтой болгоно. Орос-сербийн хамтарсан компани хийн хоолойг цаашид ашиглах, барилгын төслийг гаргана. Оросын тал энэ төслийн 51 хувь, сербийн тал 49 хувийг эзэмшинэ. Талууд “Банатын хаалга” хийн агуулах барьж, зохицуулах өөр хамтарсан төсөлд мөн ийм хувийг тус тус эзэмшинэ. “Газпром” компанийн хөрөнгө оруулалтын ачаар газар доорх хийн агуулахын багтаамжийг бага зэрэг өргөжүүлж, 1 тэрбум шоо метр болгоно.
Хамтарсан төслийн хүрээ Москва, Белградын харилцаанд дэвшил гарсныг гэрчилж байна. Ерөнхийлөгч Д.Медведев Сербийн ажил нэгт нөхөр Борис Тадичтай яриа хэлэлцээ хийсний дараа ийм байр суурь илэрхийлжээ.  Бид шахуу, маш үр нөлөөтэй яриа хэлэлцээ хийснийг би баталж байна. Хоёр орны харилцаа ахиж, дэвшиж байна хэмээн үнэлсэн. Сүүлийн жилүүдэд үнэхээр олон зүйл хийсэн тул Сербийн ерөнхийлөгчид жич талархасан. Манай хоёр орныг нягт холбосон шинэ төсөл бий болсон. Нөхцөл байдлыг үнэлж, улс төрийн хүсэл зоригоор ийм шийдвэр гаргасан. Одоо бид зөв замдаа орсон гэж би бодож байна. Бидний ажиллаж байгаа тэр томоохон төсөлд манай түүхэн харилцан хамаарал, манай ард түмнийг уламжлал ёсоор холбосон харилцан итгэлцэл, найрамдалын уур амьсгалыг тусгасан. Д.Медведевийг Сербид айлчлах өдөр Эрчим хүчний хартийн зохицуулалтын хугацаа дуусч, Орос улс энэ гэрээг мөрдөх журмаас албан ёсоор гарч байна. Москва хоёр сарын өмнө энэхүү шийдвэрээ уламжилсан юм. Эрчим хүчний хартийн гэрээ эрчим хүчний нөөцийг тээвэрлэгч орон, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн ашиг сонирхолыг ижил түвшинд зохицуулдаггүй тул цогц баримт бичиг биш юм. Энэ баримт бичгийг нэмж боловсруулах, эсвэл шинээр солих хэрэгтэй. Сербид эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Д.Медведев ийм зарчмын байр суурийг илэрхийлжээ.  Эдгээр төслийг амжилттай хэрэгжүүлснээр манай хоёр орны эдийн засгийн хөгжил, эцсийн дүндээ бид идэвхтэй, цуцалтгүй ажиллаж байгаа Европын эрчим хүчний аюулгүй байдалд ихээхэн хамаарна. Орос улс ямагт эрчим хүчний томоохон гүрэн байсан. Бид энэ салбарт хэд хэдэн шинэ санааг тусгайлан хэрэгжүүлсэн. Учир нь Европын аюулгүй байдал олон улсын зарчим, олон улсын эрхийн зарчмыг мөрдөхөд суурилах төдийгүй эрчим хүчний асуудлыг зохицуулахыг шаардаж байна. Орос улс сүүлийн үед энэ сэдвээр санаагчилга гаргасан юм. Бид эрчим хүчний аюулгүй байдлын орчин үеийн бүтцийн талаар бүх улс орон, Сербийн ойрын түншүүдтэйгээ ярилцахад бэлэн байна. Хийн хоолой барьснаар Сербид мянгаад ажлын байр бий болж, эцсийн дүнд оросын хийг Европт дамжуулснаар багагүй орлого олно. Ингэснээр тус улс эрчим хүчний аюулгүй байдлыг хангах гол улс болж, Европын нүдэн дээр геополитикийн эзлэх жин нэмэгдэнэ.