Хятад улс энэ жил автомашины үйлдвэрлэлийн хэмжээгээр Япон улсыг гүйцэж, энэ үзүүлэлтээр нэгдүгээр байрт орно. Японы эдийн засгийн “Никкэй” тэргүүлэх сонин өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Албан ёсны мэдээгээр энэ оны гурван улиралд Хятад улс бараг 10 сая автомашин үйлдвэрлэжээ. Оны эцэст үйлдвэрийн шугамаас дахин 3 сая машин бэлэн болно. Хятад улс угсрах эд анги үйлдвэрлэх бааз сууриа өргөжүүлж, үүнийг эрчимтэй экспортолж байна. БНХАУ цахим автомашин бүтээхэд идэвхтэй туршилт хийж, хөнгөн болон ачааны машин үйлдвэрлэхэд шаардлагатай онцгой ган боловсруулахад их анхаарал тавьж байна. Энэ ирээдүйтэй салбарт Хятад улс удахгүй дэлхийд тэргүүлэхийг “Никкэй” сонин үгүйсгэхгүй байна.