Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөл зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн толгойлогчдод ногдуулах шийтгэлийг чангалах талаар Орос улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд оруулах өөрчлөлтийг өнөөдөр сайшаалаа. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хуулинд өөрчлөлт оруулахаар санаачилжээ. Тухайлбал зохион байгуулалттай гэмт бүлэглэлд гэмт хэрэг үйлдсэн хүнд 20 жил хүртэл шоронд хорих ял оноох юм. Гэмт бүлэглэлийг зохион байгуулагч “хуулийн хулгайч” хэмээн нэрлэдэг хүмүүст бүх насаар шоронд хорих ял оноож болзошгүй байна. Урьд ийм олон хүн ял шийтгэлээс зайлсхийж байсан тул хуулинд ийм өөрчлөлт оруулах шаардлага гарчээ.