Дэлхийн санхүүгийн хямарал хараахан дуусаагүй ч, үүний хоёр дахь давалгааны талаар ярих үндэслэл бараг байхгүй байна. Орос улсын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович “Орос улс болон ТУХН-ийн улсууд: эргээд өсөх нь”жил тутмын бага хурлын үеэр ийнхүү мэдэгдэв. Сүүлийн саруудад оросын эдийн засагт уналт байхгүй, инфляц бараг тэг, ажилгүйдлийн түвшин буурсан гэж тэр тэмдэглэв. Дотоодын хувийн эрэлтийн өсөлт байхгүй, хэрэглээ өсөхгүй байгаа бөгөөд зарим бүс нутагт уналт үргэлжилсээр байна. Үүнээс үүдэн тогтвортой өсөлт хараахан байхгүй, гэхдээ 2010 онд бий болж болно хэмээн тэр дүгнэв.