Сансрын жуулчин, “Дю Солей” циркийн ерөнхий захирал, үүнийг үндэслэгч Ги Лалиберте олон улсын сансрын станцад нисч, дэлхийг сансраас хараад сэтгэл нь хөдөлжээ. Тэрээр мягмар гаригт оросын телевизийн “Вести” мэдээллийн агентлагт ярилцлага өгсөн байна. Лалиберте Олон улсын сансрын станцад хурдан дасан зохицсон тухай тэмдэглэжээ. Мэргэжлийн сансрын нисэгчид эхний үед компьютер шүргэж, гэмтээчих вий хэмээн түүнийг байнга мөрдөж, дараа нь ажиллах чадварыг нь хараад хамтран ажиллаж эхэлсэн тухай тэр ярив.