0Нью-Йоркт нефтийн үнэ 79 доллароос дээш байна. Худалдаа эхлэх үед энэ үзүүлэлт нэг үе энэ онд хамгийн дээд хэмжээнд буюу 80,05 доллар хүртэл өсчээ. Америк долларын дэлхийн бусад валюттай харьцах ханш өссөнөөр нүүрс төрөгчийн түүхий эдийн үнэ ялихгүй унасан гэж шинжээчид үзэж байна. Энэ оны гуравдугаар улиралд америкийн компаниудын тайланд зах зээл нааштай хариу үйлдэл үзүүлснээр “хар алтны” өртөг өндөр байна хэмээн тайлбарлаж байна. Бизнес болоод аж үйлдвэрлэл бүхэлдээ эдийн засгийн хүнд хямарлаас гарч байна хэмээн тайланд тусгасан байна.