Орос, японы эрдэмтэд Өмнөд Курилд ер бусын мөнгөлөг өнгөтэй үстэй баавгайг судлах хамтарсан экспидиц зохион байгуулна. Эх газар энэ баавгай тун ховор байдаг бол Кунашир аралд нэлээд олон толгой байдаг аж. Амьтан судлаачид тэднийг албиност хамруулж болохгүй гэж үзэж байна. “Арлын нөлөөний” дүнд бий болсон энэ төрөл амьтныг хараахан судлаагүй байгаа юм. Байгалийн үзэгдлийг судлаачид мөн тодруулна.