Афганистаны хараат бус сонгуулийн комисс 8-р сарын 20-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг өнөөдөр зарлахаар бэлтгэж байна. Урьдчилсан дүнгээр сонгуульд одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай түрүүлжээ. НҮБ-ын ивээлд ажиллаж буй сонгууль хуулийн дагуу болсон эсэхийг шалгаж байгаа комиссийн мэдэгдсэнээр тэрээр сонгуульд ялахад шаардлагатай 50 хувь нэмэх нь нэг санал авч чадаагүй байна. Сонгуулийн эцсийн дүн үүнийг батлаагүй тохиолдолд хоёр дахь шатны сонгууль явуулна. Хоёр дахь шатны сонгуульд гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла одоогийн ерөнхийлөгч Хамид Карзайн гол өрсөлдөгч байна. Ерөнхийлөгч сонгуулийн дүн ямар ч байсан түүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна гэж түүний хүрээнийхэн мэдэгдэв.