Нефтийн үнэ мягмар гаригт жилийн хугацаанд хамгийн дээд хэмжээнд хүрлээ. Нью-Йоркийн бараа таваарын биржид баррель нефтийн үнэ 80 доллароос давж, хоногт 6 хувиар нэмэгджээ. Энэ нь өнгөрсөн оны 14-өөс хойш хамгийн өндөр үзүүлэлт билээ. Дэлхийн зарим эдийн засаг сэргэж эхэлснээр нүүрс ус төрөгчийн түлшний эрэлт нэмэгдсэн, долларын ханш унасан зэргээс нефтийн үнэ өссөн гэж шинжээчид үзэж байна.