0 Орос улс ирэх жилийн төсвийг хэлэлцэж эхэллээ. Энэ нийгмийн чиглэлтэй төсөв байх ч, хөжлийн төсөв хэвээр байна гэж ерөнхий сайд В.Путин Улсын Думын дарга Борис Грызловтой уулзахдаа тэмдэглэсэн юм. Дээд зэргийн технологийн хөгжилд хуваарилж байгаа хөрөнгийг хэвээр үлдээж, зарим чиглэлээр зарцуулах хөрөнгийг нэмсэн байгаа гэж тэр тэмдэглэв. Улс орны санхүүгийн үндсэн баримт бичгийг парламентын доод танхим анх хэлэлцэнэ. Ирэх жил Орос улсад оюутны тэтгэлэг, цэргийн болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж магадгүй гэж Улсын Думын дарга ерөнхий сайдтай төсвийг хэлэлцсэний дараа ийнхүү мэдэгдэв.