Ерөнхийлөгч Д.Медведев фашист Германы булаан эзлэгчдээс хотыг чөлөөлсний 65 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Белград хотод хүрэлцэн ирлээ. Орос улсын Төрийн тэргүүн юуны түрүүнд нефть хийн салбарт худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар Сербийн ерөнхийлөгч Борис Тадичтай яриа хэлэлцээ хийнэ. Орос улсын хийг Хар тэнгисийн ёроолоор Европын оронд хүргэх “Өмнөд Урсгал” төслөөр барих хийн хоолойг Сербийн нутагт салаалуулах тухай хэлэлцэнэ. Орос улсын хөрөнгө оруулагчид Сербид хийн агуулах барих сонирхолтой байна. Үүний зэрэгцээ Белград оросын компанийн оролцоотой тус улсад хэрэгжүүлэх дэд бүтцийн хэд хэдэн томоохон төслийг санхүүжүүлэхэд шаардлагатай тэрбум еврогийн зээл олгох талаар Д.Медведевийн мэдэгдлийг тэсч ядан хүлээж байна.